Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн

 

Монгол Улсын Ерөнхийлөгч,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж

Зөвлөлийн тэргүүн нь зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
  • Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах;
  • Төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх;
  • Зөвлөлийн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
  • Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө;
  • Хуульд заасан бусад бүрэн эрх.