Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг баталгаажууллаа

   Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс болгож зарласны 20 жилийн ойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон (ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц) хамтарсан Тунхаглал гаргалаа. Уг тунхаглалаар эдгээр улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг дахин баталгаажуулсан бөгөөд аливаа цөмийн зэвсгийн аюул занал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. ОХУ, БНХАУ олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ эргэн санаж, биелүүлэхээ мэдэгдсэн байна. 

БНТУ-ын Элчин сайд Асым Арарийг шагнав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БНТУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл гарган бодит хувь нэмэр оруулсаныг үнэлж, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмент Асым Арарийг Зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнав.

“Хар тамхи, мансууруулах бодисын аюултай нийтээрээ тэмцье”

Монгол улсын ерөнхийлэгчийн санаачлагаар хийгдэж байгаа тус ажлын хүрээнд “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх , таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтыг 2012 оны 3 дугаар сарын 1-ий өдөр  Иргэний танхимаас зохион байгуулсан. Монгол улсын ерөнхийлэгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Вьетнам, Лаос Улсад айлчлал хийв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам, Батлан хамгаалах яамны урилгаар 2011 оны 12 дугаар сарын 12-18-нд албан ёсны айлчлал хийв.