“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж байна

Улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээллүүд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд байнга ирж, дүн шинжилгээ хийгдэж байдаг. Одон орон геофизик судлалын төвөөс газар хөдлөлтийн мэдээг хариуцан ирүүлдэг. Газар хөдлөл судлалын мэргэжилтнүүд 2010-2012 онд газар хөдлөлтийн идэвхтэй үе байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж тавьж байгаа.

ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын урилгаар Оросын Холбооны улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав. Айлчлалын дүнд талууд дараах хамтарсан баримт бичгийг гаргасан байна.

ХАМТАРСАН КОММЮНИКЕ

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

2009 оны 04 дүгээр сарын 20-21 нд Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвтэй хамтран “Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар – Шинэ Хельсинк” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

"Говийн чоно" команд штабын сургалт зохион байгуулав

2009 оны 03 дугаар сарын 03-наас 04 дүгээр сарын 10 нд  Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын дэргэдэх Гамшиг ослын үеийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төвтэй хамтран Гамшиг, ослын үеийн удирдлага, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилгоор хийх багц сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Сургалтын арга хэмжээг Азийн сан санхүүжүүлэв.