Танилцуулга
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох зорилгоор "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай" хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 1995, 1999 онд, Улсын Их Хурлын гишүүний санаачилгаар 1998 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох бусад заалтууд Монгол Улсын хорь гаруй хуулинд тусгагдан батлагдсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба нь ОХУ, БНКазУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албадтай албан ёсны баримт бичгийн үндсэн дээр хамтран ажиллаж, бусад хэд хэдэн улсын Аюулгүй байдлын Зөвлөлтэй ажил хэргийн холбоо тогтоон харилцаж байна. Зөвлөл нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын онцгой ач холбогдол бүхий чиглэл, олон улсын үйл явдал зэрэг шаардлагатай гэж үзсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, судалгаа явуулах эрдэм шинжилгээний бие даасан нэгжтэй байж болно.