Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд


Монгол Улсын Их Хурлын дарга,
ҮАБЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл
Монгол Улсын Ерөнхий сайд,
ҮАБЗ-ийн гишүүн С.Батболд

Зөвлөлийн гишүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
  • Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллага, түүний дотор үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын ажилтай танилцах, чиглэл зөвлөлгөө өгөх;
  • Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг эрхэлсэн ажлын хүрээнд зохион байгуулах;
  • Зөвлөлийн ажлын хэсэгт чиглэл, үүрэг, даалгавар өгөх;
  • өөрийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргахын өмнө Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байх;
  • Хуульд заасан бусад бүрэн эрх.