Гадаад харилцаа

ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын урилгаар Оросын Холбооны улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав. Айлчлалын дүнд талууд дараах хамтарсан баримт бичгийг гаргасан байна.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНЭУ-д айлчлав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 8-р сарын 29-өөс 9-р сарын 2-ны өдрүүдэд БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урилгаар тус улсад айлчлав. Айлчлалаар хоёр орны аюулгүйн зөвлөлүүдийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, тусгай албадын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах тухай болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, зарим тохиролцоонд хүрэв.