Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны 07 дугаар сарын 10-нд зарлиг гарган Ц.Энхтүвшинг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилов.

Цагаандарийн Энхтүвшин 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.
1983 онд Беларусь улсын Техникийн их сургуулийг төгссөн.
1983 - 1990 онд МОНЦАМЕ агентлагт сэтгүүлч
1990 - 1996 онд МоАХ-ны Дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
1996 - 2000 онд Улсын Их Хурлын гишүүн
2000 - 2004 онд МоАХ-ны дарга, Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2004 - 2006 онд Үйлдвэр Худалдааны дэд сайдаар ажиллаж байв.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.
Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс
- 2008 - 2009 онд Маньбадрахын ГАНБОЛД
- 2006 - 2008 онд Паламын СҮНДЭВ
- 2003 - 2006 онд Дүгэржавын ГОТОВ
- 1997 - 2003 онд Равдангийн БОЛД
- 1996 - 1997 онд Чойсүрэнгийн БААТАР
- 1993 - 1996 онд Жаргалсайханы ЭНХСАЙХАН
- 1992 - 1993 онд Равдангийн БАТАА