Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

s3ha8g.png

ЖАДАМБЫН ЭНХБАЯР

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган томилно. 

Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар:

  • Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна;
  • Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ;
  • Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.

 

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН үе үеийн НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР

Равдангийн БАТАА
1992 - 1993 он
Жаргалсайханы ЭНХСАЙХАН
1993 - 1996 он
Чойсүрэнгийн БААТАР
1996 - 1997 он
Равдангийн БОЛД
1997 - 2003 он
Дүгэржавын ГОТОВ
2003 - 2006 он
Паламын СҮНДЭВ
2006 - 2008 он
Маньбадрахын ГАНБОЛД
2008 - 2009 он
Цагаандарийн ЭНХТҮВШИН
2009 - 2017 он
Амаржаргалын ГАНСҮХ
2017 - 2021 он
Жадамбын Энхбаяр
2021 оноос хойш