МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МОСКВА ХОТОД БОЛОВ.

2023.09.19

            Монгол Улс, Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын ээлжит зөвлөлдөх уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Москва хотод болов.

 

            Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев нар Ази, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцов.

 

             Түүнчлэн талууд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

АЖЛЫН АЛБА